Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

МОНГОЛ УЛС, БНАСАУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 65 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2013оны 10сарын 16

S57A5734Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Хүлээн авалтад манай талаас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хон Гю болон манай улсад ажиллаж, амьдарч буй БНАСАУ-ын иргэдийн төлөөлөл оролцлоо.

 S57A5772Гадаад харилцааны сайд Л.Болд арга хэмжээг нээж энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен-ий Монгол Улсад айлчилсаны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглээд цаашид Монгол, Солонгосын уламжлалт найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар бэхжихийн зэрэгцээ олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.

 Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байгаад Элчин сайд талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газар болон ард түмний ололт амжилтаар бахархаж байгаа бөгөөд олон улсын ээдрээтэй нөхцөл байдлаас үл хамааран манай хоёр орны харилцаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

 БНАСАУ-ын Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 25-н жилийн ойг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэн, баримтад киног арга хэмжээний үеэр зочдод үзүүлсэнээрээ онцлог болж өнгөрлөө.