Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

МОНГОЛ УЛСЫГ 57 ДАХЬ БҮРЭН ЭРХТ ГИШҮҮН БОЛСОНД БАЯР ХҮРГЭВ

2012оны 12сарын 07

12555-26214700Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ЕАБХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 19 дүгээр хуралдааны эхний өдөр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч, Европын Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч, Их Британи, Бельги, Монако, Кипр, Дани, Тажикистан, Швейцар, Норвеги, Литва, Лихтенштейн, Казахстан, Тайландын Гадаад хэргийн сайд нар болон Герман, Япон, Солонгос, Түркийн төлөөлөгчдийн тэргүүн нартай тус тус уулзав.

Монгол Улс ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн болсноор манай улсын парламент ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гишүүн болж буйг тус байгууллагын Ерөнхийлөгч Р.Миглиори дурдаж,  Монгол Улсын Их Хурал, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтэй идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч К.Аштон Гадаад харилцааны сайд Л.Болдод Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн болсонд баяр хүргэж, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулахаар төлөвлөж буй Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт ирэх онд гарын үсэг зурахаар харилцан тохиролцов.

Их Британий Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөлийн сайд В.Хэйг ирэх жил Монгол Улсад зохион байгуулагдах Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэгийн Сайд нарын түвшний хуралдааны бэлтгэл ажилд амжилт хүсч, Британий тал энэхүү арга хэмжээнд чухал ач холбогдол өгч байгаагаа онцлон тэмдэглэв.

Зураг дээр: Их Британийн Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөлийн сайд В.Хэйгийн хамт