Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Монгол-Германы чуулган Берлин хотноо

2015оны 11сарын 23

12290684_1062764807080815_1719111837_o

Монгол-Германы Чуулган нь Берлин болон Улаанбаатар хотуудад жил бүр ээлжлэн зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жил Монгол-Германы XIII Чуулган нь Берлин хотноо зохион байгуулагдаж байна. Тус чуулган нь Монгол-Герман хоорондын харилцаа холбоонд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн олон жилийн уламжлалт арга хэмжээ бөгөөд Монгол Улс, ХБНГУ хооронд зохион байгуулагддаг чухал ач холбогдол бүхий хэлэлцүүлэг форум юм.

Энэ жилийн хувьд тус чуулганаар ирэх 2016 онд Монгол улсад зохион байгуулагдах XI удаагийн АСЕМ буюу Ази Европын дээд түвшний уулзалтын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.

Монгол-Германы Чуулганд Монголын улс төрчид болон судлаачдын айлчлалын баг ХБНГУ-ыг зориод байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол улсын анхны Ерөнхийлөгч, Монгол-Германы Чуулганы Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол-Германы Чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Удвал,  Монгол Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Иргэний Зориг Ногоон Намын дарга Ц.Ганхуяг, Монгол улсын Гадаад Хэргийн Яамны АСЕМ-ын Бэлтгэл Ажлын Албаны ахлах албан тушаалтан, Элчин сайд Л.Оргил,  Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн Европ, Хойд Америкийн аюулгүй байдлын судалгааны төвийн дарга Д.Мөнхтөр, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Хөтөлбөрийн менежер Б.Дөлгөөн нар тус тус багтан оролцож байна. Форум энэ сарын 18-24-ний өдөр зохион байгуулагдах юм.