Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

МОНГОЛЫН АРДЧИЛАЛ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛОХУЙЦ ХӨГЖИЖ БАЙГААГ ТЭМДЭГЛЭВ

2013оны 4сарын 27
30658-26214700Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Ардчиллын үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гершмэнийг 4 дүгээр сарын 27-нд ГХЯ-нд хүлээн авч уулзлаа. Ноён Карл Гершмэн Монголын ардчиллын жишээ Ази, Номхон далайн бүс нутагт үлгэр дуурайлал болон хөгжиж байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр сайд Л.Болд өнгөрсөн 23 жилийн хугацаанд Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгмийг бүрэлдүүлж, ардчилсан парламент, хараат бус шүүх засаглалыг бий болгохын төлөө хэрхэн зорьж ажилласныг тодотгов. АНУ-ын Ардчиллын үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гершмэн Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллаж АОХН-ийг тэргүүлж, улмаар ардчиллын замаар замнасан туршлага, сургамжаасаа бусад улс оронтой хуваалцах хэмжээнд хүрснийг онцлон тэмдэглэлээ.

АНУ-ын Ардчиллын Үндэсний сан нь Төв Азийн орнуудад ардчиллыг дэлгэрүүлэхэд идэвхитэй ажилладаг. Энэ хуралдааны үеэр бүс нутгийн олон төлөөлөгчидтэй уулзаж ярилцах завшаан тохиолдож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ боломжийг олгосон Монгол Улсад талархлаа илэрхийллээ. Тус сангаас Ази номхон далайд Ардчиллыг хөгжүүлэх сүлжээг бий болгох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ үйл хэрэгт Монголын төр засаг болон төрийн бус байгууллагууд хувь нэмрээ оруулан хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.