Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

“Монголд хөрөнгө оруулах нь” чуулганы эхний хэлэлцүүлэг эхэллээ

2016оны 9сарын 05

145A3969

Invest Mongolia 2016 чуулга уулзалт Шангри-Ла зочид буудалд болж байна. Хурлыг нээн Фронтиэр Секьюритис компанийн ерөнхий захирал Маса Игата үг хэллээ. Дараа нь СRU группыг төлөөлөн Жонн Жонсон “Монголын түүхий эдийн зах зээл, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр өмнөд хөршид барилгын салбар сэргэн, түүхий эдийн зах зээл дагаад сэргэснийг онцлов. Гэвч нийлүүлтийн илүүдэл байсаар байгаа гэв. Мөн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал хэвээр байна гэсэн юм.

145A3976

Одоо УИХ-ын гишүүн Л.Болд “АСЕМ-ийн хөрөнгө оруулагчдын ач холбогдол” гэсэн сэдвээр илтгэл тавьж байна. Тэрээр АСЕМ-ийн орнуудын тогтоосон улс төрийн харилцаа эдийн засгийн ашигтай ажиллагаа руу шилжих цаг болсныг онцолсон юм.

“Монголд хөрөнгө оруулах нь” чуулганы эхний хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлгийн сэдэв: Эдийн засгийн өнөөгийн байдал ба Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Энхбаяр, МУИС-ийн профессор Ч.Хашчулуун, УИХ-ын гишүүн А.Ундраа нар оролцож байна.