Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.Болд Шинэ Зеландын сайдтай уулзлаа

2013оны 8сарын 21

41854-26214700Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррэй Маккали манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж,  хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, бүс нутгийн болон олон улсын тавцанд бие биенээ дэмжин ажиллахаа нотлолоо. Монгол, Шинэ Зеландын харилцааг өргөжүүлэхэд иргэд хоорондын харилцан ойлголцол, харилцаа нэн чухал болохыг тэмдэглэж, эхний ээлжинд дипломат болон албан паспорттой иргэдийг харилцан визгүй зорчуулах асуудлыг хоёр тал судлан ажиллахаар тохиролцов. Хэлэлцээний үеэр Монгол Улсад ажиллах өөрийн Өргөмжит консулыг ойрын хугацаанд томилон ажиллуулахаа Шинэ Зеландын тал албан ёсоор мэдэгдлээ. Сайд Маррей Маккалли хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээ чухлыг тэмдэглээд Гадаад харилцааны сайд Л.Болдыг Шинэ Зеланд Улсад айлчлахыг урилаа.

Хэлэлцээрийн төгсгөлд, сайд нар Монгол, Шинэ Зеландын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Сайд Маррэй Маккалли Шинэ Зеландын хөгжлийн тэтгэлэгээр тус улсад  боловсрол эзэмшсэн, мөн төрийн албан хаагчдад зориулсан Шинэ Зеландын англи хэлний төрөлжсөн сургалтанд хамрагдсан монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.

Тэрээр айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нартай тус тус уулзана.

e6b8b6f0b963ab3cbig

26cf0fc2afa64c6abig