Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.БОЛД ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2013оны 7сарын 09

39139-26214700

Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд  сайд Л.Болд Монгол Улсад суух Элчин сайдад томилогдсонд нь баяр хүргэн Монгол, Германы харилцан итгэлцсэн, найрсаг дотно иж бүрэн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байхаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар Герман улсын технологиор нүүрс шингэрүүлж бензин гаргах ажлыг эхлүүлж,ирэх намраас Монгол, Германы Ашигт малтмал, технологийн дээд сургуулийн үйл ажиллагаагааг эхлүүлэх гээд хоёр орны эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэх энэ үед Элчин сайд ажлаа хүлээн авч байгаа юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу амжилттай зохион байгуулагдаж, одоогийн Ерөнхийлөгч дахин ялалт байгуулсныг сайд Л.Болд тэмдэглээд, сонгуулийн хуулиудыг  шинэчлэхдээ Германы сонгуулийн эрх зүйн туршлагыг нэвтрүүлсэн нь үр дүнтэй болсныг чухалчилсан юм.

Элчин сайд Г.Тийдеманн өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсад томилогдсон ба энэхүү боломжийг олгосон Холбооны Ерөнхийлөгч болон Канцлерт талархалтай байгаагаа илэрхийллээ. Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт маш амжилттай хэрэгжиж байгаа нь хоёр орны хувьд нандигнан хайрлаж, улам өргөтгөн хөгжүүлэх учиртай эрдэнэс мөн хэмээн тэрээр тодотголоо. Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт ажиллаж байсан болон сүүлийн 3 жилд БНАСУ-д ажилласан туршлагаасаа хуваалцан хамтран ажиллах хүсэлтээ мөн илэрхийллээ.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга бөгөөд Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа оролцож, сонгуулийн болон улс төрийн намын тухай хууль тогтоомжийг дахин шинэчлэх, иргэдэд улс төрийн боловсрол олгох, улс төрийн сан байгуулах чиглэлд Герман улстай идэвхитэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаагаа дурдсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

bba190fcffe290e4original