Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.Болд Хатагтай Оосе Симст шагналыг нь гардууллаа

2013оны 6сарын 27

38061-26214700Өнөөдөр ГХЯ-нд Норвеги улсын иргэн хатагтай Оосе Симсийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал медаль”-аар шагнасныг Гадаад харилцааны сайд Л.Болд үнэмлэхийн хамт гардуулан өглөө.

Хатагтай Оосе Симс нь анх 1997 онд Монгол улсад ирээд гудамжны хүүхдүүдэд туслаж эхэлсэн ба жил бүр 45-50 амьдралын боломж тааруу хүүхдийн их, дээд сургуулийн зардалд нь дэмжлэг үзүүлэн сургах боломжийг нь хангадаг байна.

Мөн 100 гаруй өрхийг орон гэртэй болгож, эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийг хүнс, тэжээлээр хангахад хувиасаа зардлыг нь даан гаргах гээд олон ажилд санаа тавин байнга оролцдог байна.

Найрамдал медаль нь дэлхий дахины энх тайвныг хамгаалах, улс түмний хоорондын найрамдал, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, тус улсын бүтээн байгуулалтад гар бие оролцон туслалцаж байгаа тэргүүний хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгодог шагнал юм.