Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.БОЛД САЙД СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАНА

2013оны 5сарын 07

IMG_0096Шинэчлэлийн Засгийн газрын танхимын сайд нар долоо хоногийн лхагва гариг бүрт сэтгүүлчидтэй уулздаг заншилтай.

Сайд нар өөр өөрсдийн салбартаа хийх ажил, хэрэгжүүлэх хөтөлбөрөөс эхлээд тулгамдсан асуудлаа сэтгүүлчдэд танилцуулан тэднээр дамжуулан нийгэмд хүргэдэг.

Түрүүчийн долоо хоногийн уулзалтын ээлж Л.Болдынх байсан ч тэрбээр тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан байсан юм. Хойшлогдсон уулзалтыг маргааш хийнэ гэж Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээлж байна.

Уулзалт тус яамны “Зөвшилцөл” танхимд маргааш 11 цагт эхэлнэ.