Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.Болд сайд Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборнтай уулзлаа

2013оны 7сарын 30

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн нар хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцсан юм. Мөн олон улсын тулгамдсан зарим асуудал болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Энэхүү айлчлал нь Люксембургийн Их Гүнт Улсын талаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжүүлж буй анхны айлчлал болж байна. Өмнө нь тус улсын Ерөнхий сайд Жан Клод Юнкер манай улсад 1998, 2008 онд айлчилж байсан.

Айлчлалын хүрээнд Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборныг Шадар сайд Д.Тэрбишдагва мөн хүлээн авч уулзлаа.