Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.БОЛД САЙДЫН ӨРГӨДӨЛД АТГ-ААС ХАРИУ ӨГЧЭЭ

2013оны 5сарын 02

IMG_0101УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Авлигатай тэмцэх газарт хандаж, өргөдөл гаргасан билээ. Тэрээр өргөдөлдөө, Т.Дашдэлэг нарт холбогдуулан шалгаж байгаа хэрэгт өөрийг нь хамаатай мэтээр хэвлэлээр зохион байгуулалттайгаар бичих болсон тул энэ хэргийг тодруулж, гүтгэлгийн ард хэн байна вэ гэдгийг тодруулж өгөхийг хүссэн юм.

Дээрх гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газраас Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг хянаж үзээд, сайд Л.Болдод өчигдөр дараах хариуг явуулсан байна. Түүнд “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа Т.Дашдэлэг нарт холбогдох эрүүгийн хэрэгт холбогдуулан таныг Батлан хамгаалахын сайд байх үедээ хууль бус ажилд оролцсон, албаны эрх мэдэл албан тушаалаа ашигласан үндэслэлээр шалгасан, шалгаж байгаа зүйлийг байхгүй болохыг мэдэгдье” гэсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж, бичигдсэн зүйлийг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, шалгах эрх хууль эрх зүйн хүрээнд байдаггүй болохыг онцлоод энэ асуудлаа цагдаагийн байгууллагад хандан тавьж шийдвэрлүүлэх боломжтойг сануулжээ.