Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.Болд Монгол, Ойтагийн чуулга уулзалтад оролцлоо

2013оны 8сарын 22

Сайд Л.Болд Монгол, Ойтагийн найрамдал, хамтын ажиллагааны
чуулга уулзалтад оролцлоо  

IMG_0056

Гадаад Харилцааны сайд Л.Болд 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Ойтагийн найрамдал, хамтын ажиллагааны чуулга уулзалтанд оролцлоо. Энэхүү чуулга уулзалталтанд МУ-ын ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсаас Япон Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүнар болон манай улсад айлчилж байгаа Япон улсын Ойта мужийн Захирагч К.Хиросэ, Япон улсын ИТХ-ын дарга Х.Кондо тэргүүтэй 20 гаруй төлөөлөгч оролцож байна.

Гадаад харилцааны сайд Л.Болд 1985 оноос Монгол улстай харилцаж, 2002 оноос  “нэг суурин, нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг Монгол улсад өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнЯпоны Ойта мужид өнгөрсөн 7 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд ажилласан. Тэрээр тус мужийн Захирагч К.Хиросэ болон ИТХ-ын дарга, “Ойта, Монголын харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Х.Кондо, Ойта-Баянхонгорын нийгэмлэгийн дарга Х.Камэяма нартай уулзан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байсан юм.

Мөн сайд Л.Болд “Ойта брэнд” хөдөлгөөний туршлагыг Монголд дэлгэрүүлэх, Монголын оюутнуудын тоог нэмэгдүүлэх, рашаан усны ундрагыг хамгаалах, газрын гүний эрчим хүчний судалгааг Монголд хийх, аялал жуучлал хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тохиролцсон нь хоёр талын шууд харилцааг хөгжүүлэх шинэ шатанд гаргасан уулзалт болсон юм. Тус уулзалтын хүрээнд Монгол, Ойтагийн найрамдал, хамтын ажиллагааны чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.