Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.Болд: Монголд “Шүгэл үлээгч”-ийн эрхийг хамгаалах хууль чухал болоод байна

2014оны 10сарын 21

90030-26214700Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө бусдыгэрүүгийн хариуцлагад татах өргөдөл гаргасан нийт хүний 90 хувь нь албан тушаалтан байнаЭнэ бол жирийн иргэдийн эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүйн бодитой хамгаалалт, баталгаа хэрэгтэйг харуулж байгаа юм 

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Та Засгийн газрын гишүүний ажлаас чөлөөлөгдөж, “дан дээлтэй” гишүүн боллоо. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд Та гадаад харилцааны асуудлаар л байр сууриа түлхүү илэрхийлж байснаас биш УИХ-ын гишүүний хувиар ямар хууль санаачилж, юу хийж байгаагаа бараг ярьсангүй?

-Би УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхий дэд хорооны гишүүн. Өмнө нь хариуцаж байсан батлан хамгаалах, гадаад харилцааны салбарын асуудал Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шууд хамаардаг учраас УИХ-ын танхимаас дэмжиж ажиллана гэж бодож байгаа. Мөн Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувиар ч хийх ажил их байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд Засгийн газрын гишүүний ажлыг давхар хажшиж байсан ч УИХ-ын гишүүний хувьд тойргийнхоо ажлын маш сайн хийж ирсэн гэж өөрийгөө үнэлж байгаа шүү. Тойргийн иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дүүргээс зохион байгуулсан ажлыг дэмжих гээд тасралтгүй ажилласан.  

Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн хавар газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр анх удаа авсан. Манай дүүргийн хувьд гэр хороолол бүхий хороод олонтой. Бодит байдал дээр газраа өмчлөх хүсэл, сонирхол гэр хорооллын иргэдэд орон сууцны иргэдийнхээс илүү тулгамдсан асуудал шүү дээ. Гэтэл гэр хорооллын иргэдэд цахим өргөдөл гэдэг шалгуур шиг сонсогдож байсан. Иймд гишүүнийхээ хувиар Хан-Уул, Багануур, Багахангай гээд гурван дүүргийн 23 хороонд хороо бүр дээр зөөврийн компьютер бүхий залуусыг ажиллуулж, иргэдэд газрын хүсэлтээ цахим хэлбэрээр өгөхөд нь туслуулсан юм. Үүний үр дүнд манай тойргийн 10 мянга гаруй иргэн тэдний туслалцаатайгаар цахим өргөдлөө гаргасан байна. Хоёрт, олон залуус түр ажлын байртай болоод зогсохгүй тус бүртээ зөөврийн компьютертэй болсон. Түүнчлэн Хан-Уул дүүргийн  орон сууцны захиалгад бүртгүүлэх гэсэн иргэдэд ТҮЦ машинаас лавлагаа авах, бичиг баримт бүрдүүлэхэд нь туслалцаа үзүүлж, олон залуусыг энэ ажилд зохих цалин хөлсөөр нь ханган дайчилсан. Иргэдэд бололцооныхоо хэрээр хүрч ажиллахыг, туслахыг л чухалчилдаг юм.

Сайдаар ажилласан  үр дүнгээ та өчигдрийн хэвлэлд дэлгэрэнгүй ярьчихсан учраас энэ удаад давтах шаардлагагүй байх аа. УИХ-ын энэ намрын чуулган их чимээтэй, бас хүлээлттэй  эхэллээ?

-Чимээтэй гэдэг нь томилгоо тойрсон асуудлыг хэлээд байна уу. Үүнийг улс төрд байдаг л үйл явц гэж болох. Нөгөө талаас нь бас өөрөөр ч харж болох зүйл л дээ. Эдийн засгийн хүндрэлүүд, хөрөнгө оруулалтын асуудлуудтай уялдсан улстөрийн маневр маягаар ч харж болох л доо. Энэ бүхэн жигдрээд нэгмөр болоод явах учиртай, тодорхой хэдэн хувь хүн, эрх ашгаас болоод улс орны ажил амьдрал гацах учиргүй. Хамгийн гол нь энэ намрын чуулганаар улс орны амьдралд чухал нөлөөтэй олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн байгаа. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хяналтын тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Монгол хэлний тухай гэх мэт олон хуулийн төслүүд бий. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах асуудал мөн орсон байгаа. Энэ асуудлуудад нэлээд анхаарал төвлөрүүлэн ажиллахыг зорьж байна.

-Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл гэснээс тусгай зөвшөөрөл нэрээр шударга өрсөлдөөнийг боомилж байна хэмээн Та мэдэгдсэн байсан?

-Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орсон л доо. Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын амин чухал хуулиудын нэг. Манайд өнөөдөр тусгай зөвшөөрөлгүй юм гэж бараг алга, тусгай зөвшөөрлийн улс болсон гэхэд хилсдэхгүй. Тэр хэрээрээ иргэдийн бизнес эрхлэх эрхийг хязгаарлах  болжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий 54 байгууллага 914 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Зөвшөөрөл олгодог эрх мэдэлтнийг дагаж хүнд суртал, авилга үүсч байна. Тусгай зөвшөөрлийн эрх үнэт цаас шиг болж, тодорхой үнэ ханштай,  хар захын бүтээгдэхүүн шиг болжээ. Тусгай зөвшөөрөл нь тухайн аж ахуйн нэгж, компанийг бусад компаниас давуу эрхтэй болгож, тендер, захиалгат ажил зэргийг далд хэлбэрт, ил тод бус байдалд оруулж байна. Давуу эрхтэй гэх компаниуд ганц нэгхэн хүнтэй байх нь ердийн үзэгдэл болжээ. Маш сайн барилгачин, насаараа энэ салбарт зүтгэсэн хүн  барилга барих зөвшөөрөл авч чадахгүй байхад огт барилгын мэргэжилгүй атлаа ийм зөвшөөрөл эзэмшигчид олон байна. Энэ байдал бусад салбарт ч түгээмэл байгаа. Тусгай зөвшөөрөл гэдэг цаас нь хүний олон жилийн мэдлэг, туршлагыг орлодог, дарангуйлдаг зүйл байж болохгүй биз дээ.  Иймээс Зөвшөөрлийн тухай хууль нь элдэв дарамт, хүнд суртал, авилгыг арилгахын зэрэгцээ хамгийн гол нь шударга өрсөлдөөнийг бий болгоход чиглэх учиртай юм.

-Таныг нэр бүхий гишүүдийн хамт Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг боловруулсан гэж сонссон. Манай салбарт тун хамааралтай асуудал байна шүү. 

-Амьдрал баян, асар хурдацтай ч өөрчлөгдөж байна. Нийгмийн харилцаа, техник, технологи хөгжихийн хэрээр хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх талбар улам өргөсч байна. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хяхаж хавчих сөрөг үзэгдэл төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс гарах боллоо. Сүүлийн дөрвөн жилд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүнийг эрүүгийн хариуцлагад татах өргөдөл гаргасан нийт хүний 90 хувь нь албан тушаалтан байна гэсэн судалгааны дүн байна. Энэ бол жирийн иргэдийн эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүйн бодитой хамгаалалт, баталгаа хэрэгтэйг харуулж байгаа юм. Шүгэл үлээгчийн буюу шүүмжлэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг АНУ, Их Британи, Япон, БНСУ, Норвеги, Голланд, Румын, Швейцар зэрэг улс баталж байсан юм билээ.

-Хилийн боомтын тусгай бүсийн тухай хуулийн төслийг Та боловсруулсан гэж байсан. Өргөн барьсан уу?

-Хилийн боомт, хилийн бүст нээгдсэн чөлөөт бүс нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлт, хөгжил болон гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлдөг, улс орны эдийн засгийн амин чухал судас юм. Иймд олон улсын чанартай хил дамнасан болон хилийн боомтод тулгуурласан эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах, хөгжүүлэх агуулгатай хуулийн төслийг би УИХ-ын гишүүний хувьд санаачлан боловсруулж санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газраас энэ асуудлыг хэлэлцээд Чөлөөт бүсийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн. Миний боловсруулсан хуулийн төслийн гол санаанууд тэнд тусгалаа олоод явж байгаа.

-Газар өмчлүүлэх хуулийн талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байх  юм le viagra est il en vente libre en pharmacie en france. Нэг хэсэг нэлээн эсэргүүцэх шиг болсон?

-Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад хоёр жил болж байна. Хараахан хэлэлцэж эхлээгүй л байгаа.  Хуулийн гол үзэл санаа нь монгол хүн газраа өмчлөхийг эрчимжүүлэх, өмчлөх сертификатыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байгаа. Энэ үзэл баримтлалыг маань тодорхой бүлэг хүмүүс л зохион байгуулалттай, зориуд мушгин гуйвуулсан тал байж болох юм.

-Түрүүн та УИХ-аар хэлэлцэх гол гол асуудлыг дурдахдаа Монгол хэлний тухай хуулийн төслийг чухалчилж байсан.

-Аль ч үндэстний тусгаар тогтнолын нэг баталгаа нь үндэсний хэл, бичиг соёл байдаг. Хүн хэлд орох цагаасаа л эх хэлээ сонсч гүн сайн суралцвал сэтгэлгээ, цаашдын боловсрол нь өндөр болох учиртай. Аав маань ч Монголынхоо урлаг, гоо судлалын салбарт үнэнчээр зүтгэдэг байсных уу бидэнд эх хэлээ хайрлан дээдлэх хүмүүжлийг олгосон санагддаг. Би бүр залуугаасаа л аавын энэ захиасыг санан хичээж хүүхэд залуусын эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд бага ч атугай чармайж ирлээ.

Саяхан Хан-Уулын сургуулиудын дунд “Миний ном” утга зохиол театрийн урлагийн наадам, “Үлгэрийн ертөнцөөр аялсан нь”, “Гол дүр” гэсэн хоёр уралдааныг зохион байгуулж дүгнэн шилдгүүдийг шалгаруулсан юм. Нийтдээ 14 сургуулийн 188 бага ангийн 2256 хүүхэд оролцож, 3570 эцэг эх бусад олон хүүхдүүдийн хамт жүжгийг үзсэн байна. Мөн 15 сургуулиас ахлах сурагчдын 15 жүжгийн баг оролцож, нийт 225 сурагч Монголын зохиол, дэлхийн сонгодог зохиолуудаар жүжиг бэлтгэн толилуулсан. Сургууль тус бүрээс хөгжөөн дэмжиж 1200 хүүхэд багачууд хамрагдан сургууль хамт олныхоо жүжгийг үзжээ.

ШШГЕГ-ын хүүхдийн 411-р хорих ангийн харьяа 110-р бүрэн дунд сургуулийн сурагчдад Дэлхийн шилдэг зохиолууд болон хувь хүний хөгжлийн тухай ном бэлэглэлээ. С.Лувсанвандан сангаас Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургууль бүрт 300 мянган төгрөгийн үнэ бүхий гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухаан, уран зохиолын олон сонирхолтой номууд хандивлалаа. Миний хувьд анхаарч ажилладаг нэг чиглэл нь дүүргийнхээ хүүхэд, залуусыг хөгжүүлэх явдал байдаг. Хан-Уул дүүрэг хүүхдийн морин хуурын чуулгатай. Урлагийн авьяастай олон хүүхдийг татаж, хөгжүүлж чадаж байгаа дүүргийн соёлын ордныхонтой хамтран өнгөрсөн зун 80 гаруй хүүхдийн урлагийн тоглолтыг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд зохион байгуулаад ирсэн маань амжилттай болсон. Одоо удахгүй ОХУ-ын Буриад улсад тоглолтоо хийх гэж байна.

-Ажил төрлийн тухай зөндөө ярилаа. Уучлаарай асуухгүй байж чадахгүй нь. Та үүсгэн байгуулсан Голомтоосоо саллаа. Одоо аавынхаа өгсөн Бодь гэсэн нэрийг  ч  хэрэглэж, эзэмшиж чадахгүйд хүрэх гээд байна уу даа?

-“Голомт”-ын асуудлаар өмнө нь цөөнгүй удаа ярьж байсан. Дахиж олон зүйл нуршмааргүй байна. “Голомт”-ынхон бол яах аргагүй миний хамтарч, итгэж явсан нөхдүүд маань мөн. Хэдийгээр зам, сонирхлууд маань энэ удаадаа салсан ч амжилт, сайны ерөөлийг дэвшүүлж байна.

“Бодь” нэрийн тухайд бол анх аав маань ийм нэртэй аж ахуйн нэгж байгуулсныг бид өвлөн авч өргөжүүлснээр олонд танил, бидэнтэй шууд холбогдох болсон юм. Аль ч утгаараа, угшлын, хуулийн, ёс суртахууны талаасаа энэ нэрийг Лувсанвандангийн үр сад эзэмших учиртай. Эд хөрөнгө, барилга байшин зарагдаж үрэгдэж болно. Түүнийг булааж авч ч болох биз. Харин түүх, намтар, нэр төр, үнэнийг зардаггүй, үрдэггүй, тэр тусмаа бүлааж авах боломжгүй. Тийм учраас бүх зүйл байрандаа ирж учир нь олдох нь гарцаагүй дээ. Харамсалтай нь, энэ нэрийн асуудлаарх маргаан саяхан анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, нөгөө талд шийдвэр гарсныг шударга бус гэж үзэж байгаа учраас манай гэр бүлийнхэн дараагийн шатны шүүхэд давж заалдахаар болсон.

 Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2014.10.21