Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.БОЛД: ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТААР МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛНО

2013оны 9сарын 13

bold TUYAДэлхийн эдийн засгийн чуулганы дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 14, 15-нд зохиогдох гэж буйтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа.

-Монгол Улсад тун удахгүй болох гэж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы Дугуй ширээний уулзалтын талаар товч боловч мэдээлэл өгөхгүй юү?

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Монгол Улсын Засгийн газар хамтран Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаар “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-г Улаанбаатар хотноо есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулах гэж байна. Уулзалтад Монгол Улсын Засгийн газар, бизнесийн салбарт манлайлж буй гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцож, Монголын эдийн засгийн ирээдүйн хөгжилд хүрэх тогтвортой арга замыг хамтдаа эрж хайх юм. Дугуй ширээний энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүд, гадаад улс орнуудын шийдвэр гаргах түвшний хүмүүс, бизнесийн салбарын манлайлагчид гээд 170 гаруй төлөөлөгч оролцоно. Гадаадын 30 гаруй орон, олон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөгч ирэх гэж байна.

-“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт” байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулахг үй юү? Швейцарийн Давос хотноо жил бүр эдийн засгийн уулзалт зохион байгуулдагаар нь иргэд сайн мэдэх байх. Манай улс энэ байгууллагад ямар байр суурь эзэлдэг вэ?

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (World Economic Forum) бол дэлхий дахинд болон бүс нутгийн түвшинд тулгарч байгаа асуудлыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зүтгэлтн үүдийн оролцоотойгоор хэлэлцэж, дэлхийн эдийн засгийн ойрын болон хэтийн ирээдүйн ерөнхий өнгийг тодорхойлдог олон улсад нэр хүнд бүхий байгууллага юм. Тус байгууллага нь жил бүрийн оны эхээр Швейцарийн Давос хотноо орон орны улс төрийн шийдвэр гаргагч болон бизнесийн салбартаа манлайлж буй нийт 2000 гаруй төл өөл өгчийг оролцуулсан чуулга уулзалт зохион байгуулдаг. Дараа жилийн уулзалт болох хүртлээ бүс нутгийн болон тусгайлсан уулзалтуудыг мөн зохиодог. Энэ жил Монгол, Япон хоёрт тусгайлсан уулзалт хийж байгаа. Сүүлийн жилүүдэд манай улс тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын болон бүс нутгийн арга хэмжээнүүдэд өнд өр, дээд түвшинд оролцож байна. Хоёр талын хамтын ажиллагааг эрчимж үүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичигт, ДЭЗЧУ, бүс нутгийн арга хэмжээнд идэвхтэй оролцох, тус байгууллагын Дэлхийн залуу удирдагч, Дэлхийн чиг хандлагыг тодорхойлогчдын нийгэмлэг зэрэг хөт өлбөр, арга хэмжээнд манай улсын оролцоог нэмэгд үүлэх, үндэсний манлайлагч аж ахуйн нэгжүүдийг тус байгууллагад гишүүнээр элс үүлэх, “Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-ыг ойрын жилд Монгол Улсад зохион байгуулах боломжийг эрэлхийлэх,“ Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбар” судалгаа боловсруулж, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ба Монгол Улсын Стратегийн яриа хэлэлцээ сэдэвт олон талт дугуй ширээний уулзалтаар хэлэлцүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан.

-Монголд болох дугуй ширээний уулзалтын ач холбогдлыг Та Гадаад харилцааны сайдын хувьд хэрхэн дүгнэж байна вэ? Манай улс энэ уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Энэ уулзалт Монголд зохиогдож байгаа нь эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой. Уул уурхайн салбарынхаа ачаар манай улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа, энэ салбараас олсон мөнгөө дэд бүтэц, боловсрол гээд аль болох үр ашигтай зарцуулахыг хичээж байгаа ч бидэнд зөв зүйтэй менежмэнт хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг ард иргэдийн амьжиргаанд наалдуулах гээд олон чухал асуудал тулгамдаж байна. Эдгээр хүндрэл бэрхшээл зарим тохиолдолд биднээс, зарим үед тодорхойг үй нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсээс шалтгаалж байна. Дугуй ширээний энэ уулзалт нь бүхэлдээ эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, зохистой бодлого боловсруулахад чиглэгдэх юм. Уулзалтад олон орны улс төр, бизнесийн лидерүүд ирэхээс гадна ДЭЗЧУ-ын захирал Клаус Шваб биечлэн оролцохоо мэдэгдсэн. Монгол Улсын цаашдын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулж, дэлхийд таниулахад энэ хурлын гол үр дүн нь оршино.

-Энэ дугуй ширээний уулзалт нь өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын бага хурлаас юугаараа ялгаатай вэ?

-Гадаад харилцааны яам энэ жил улс төр, эдийн засгийн ач холбогдолтой хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Эхнийх нь энэ оны дөрөвдүгээр сард болсон АОХНийн хурал. Монгол Улс дэлхийн бүх ардчилсан улсуудыг хоёр жил тэрг үүлж ажиллаад, тайлангаа тавьж, халаагаа шилжүүлсэн. Хурлын гол ач холбогдол бол Монголын ардчилал эрийн цээнд хүрч, дэлхий нийтэд дууриал болох хэмжээнд хүрснээ харуулсанд оршино. ДЭЗЧУ-ын одоо болох хурлаар Монгол Улс эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр байна, бизнес хийх боломж нээлттэй байна гэдгийг гадаадын том том хөрөнгө оруулагчдын өмнө нотолж чадвал гол ач холбогдол нь түүнд оршино. ДЭЗЧУ бол дэлхийн эдийн засаг, санхүү, үйлдвэрлэлийн хамгийн том төлөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн хаалттай клуб, өөрийн гэсэн хатуу дүрэм журамтай газар. Улаанбаатарт болох хурал ч ДЭЗЧУ-ын хурал учраас Монгол Улсын Засгийн газрын зүгээс санаачилгатай оролцох боломж хомс. Уригдах хүмүүсийг ДЭЗЧУ сонгож, хэлэлцэх асуудлын хүрээг ДЭЗЧУ тодорхойлж байгаа. АОХН-тэй харьцуулахад оролцох зочин цөөн, зохион байгуулалт хөнгөвтөр хэдий ч манай эдийн засгийн ирээдүйд тусах нөлөөгөөрөө хавьгүй жинтэй хурал юм. Энэ хурлын үр дүнгээс дэлхийн эдийн засаг дахь манай эдийн засгийн байр суурь тодорхойлогдоно гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй болов уу.

-Дугуй ширээний уулзалт нь Монголын эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлоход ихээхэн хувь нэмэр оруулна гэж Та онцоллоо. Яг ямар сэдэв дээр төвлөрч ярилцах бол?

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагаас дотоод, гадаадын судалгаа, 150 гаруй удаагийн ярилцлага, асуулга, мэдээллийг үндэслэн Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийн хувилбарын төслийг боловсруулаад байгаа. Тус байгууллагын Стратегийн бодлогын багийнхан энэ төслөө танилцуулж хэлэлцүүлэн, манай улсын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөгчдийн санал бодлыг сонсоно. Дугуй ширээний уулзалтын үр дүнг 2014 оны нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 44 дүгээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

-Уулзалтын хүрээнд болох арга хэмжээнүүдийг тоймлож хэлэхболомж бий юү?

-Дугуй ширээний уулзалтын хүрээнд Хөгжлийн хувилбаруудын төслийг танилцуулах үндсэн хуралдаан, гурван салбар хуралдаан болно. Үндсэн хуралдааныг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ДЭЗЧУ-ын захирал Клаус Шваб нар үг хэлэх юм. Улмаар Авлигын эсрэг түншлэл, Уул уурхай, Усны асуудлаар тус бүр салбар хуралдаан болно. Эдгээр салбар хуралдаанд манай төр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн оролцоно. Дэлхийн шилдэг компаниудын төлөөлөл цугларч байгаа энэ боломжийг ашиглан дотоодын бизнесийн төлөөлөгчидтэй уулзуулах, ажил хэргийн холбоо тогтоох нөхц өл бүрд үүлэх үүднээс тусгай арга хэмжээ мөн зохион байгуулна.


Р.ЖАРГАЛАНТ

Өнөөдөр сонин