Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Литвын Гадаад хэргийн сайдтай уулзав

2013оны 4сарын 28

30635-26214700Гадаад харилцааны сайд Л.Болд АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурлын үйл ажиллагаанд оролцож байгаа Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн сайд Линас Антанас Линкевичустай уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааг шинэ нөхцөлд өргөжүүлэн хөгжүүлэх, ГХЯ хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тохиролцож, Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг Бүгд Найрамдах Литва Улсад албан ёсоор айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.

Мөн Бүгд Найрамдах Литва Улс 2013 оны 7 дугаар сараас Европын Холбоог даргалах гэж буйтай холбогдуулан Монгол Улс, Европын холбооны хооронд Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдах гэж буйд баяр хүргээд энэ хүрээнд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.