Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

КАНАД УЛСЫН АМБАН ЗАХИРАГЧ ДЭВИД ЖОНСТОНЫ МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

2013оны 10сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстонд өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхаж, Монгол, Канадын харилцаа, түүний дотор хөдөөгийн хөгжлийг дэмжих, “Шинэ сум” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөж ярилцжээ.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу УИХ-ын эмэгтэй гишүүд Амбан захирагч Дэвид Жонстонтой уулзаж, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар ярилцсан байна. Амбан захирагч Дэвид Жонстон айлчлалын үеэр Монгол Улс, Канад Улс нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан итгэмжилсэн харилцааг өнгөрсөн хугацаанд хөгжүүлж чадсаныг тэмдэглэсний сацуу цаашид ч энэхүү итгэмжилсэн харилцааг хамтын ажиллагааны шинэ агуулгаар баяжуулах, иргэд хоорондын хэлхээ холбоог дэмжихэд онцгойлон анхаарахаа илэрхийлж байв. Мөн тэрбээр боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж, одоогоор Канад Улсад суралцаж буй 265 Монгол оюутны тоог ойрын ирээдүйд дор хаяж арав дахин нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ. Айлчлалын үеэр зохион байгуулагдсан боловсролын дугуй ширээний уулзалтад Амбан захирагч Дэвид Жонстон оролцож, манай боловсролын салбарын төлөөлөлтэй уулзан энэ салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, чингэхэд цаашдын арга замыг тодорхойлох асуудлаар санал бодлоо солилцсон байна. Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн босгонд Амбан захирагч Дэвид Жонстон Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой үйл явдал боллоо.