Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

КАЗАХСТАНЫ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2012оны 12сарын 17

13466-26214700Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд О.К.Нурбаевыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, үдийн зоог барив.

Уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, ноён Элчин сайд цаашид ч хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа тэмдэглэв.

Сайд Л.Болд, Элчин сайд О.К.Нурбаев нар хоёр орны харилцаа, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд  Монгол, Казахстаны ЗГХК чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа дурдаж, уулзалтыг ойрын үед зохион байгуулахын чухлыг тэмдэглэв.

Сайд Л.Болд Улаанбаатар хотод байгуулагдах Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн бүтцэд Казахстан Улс нэгдэж, Монгол Улстай нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.