Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ИРГЭД ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА.

2015оны 7сарын 01

145A9958Зайсангийн 11,  4-р хорооны иргэд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол болон УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас газрын гэрчилгээгээ гардаж авлаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар 2013 онд зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан ч байдал удаашралтай байна гэж иргэд шаардаж байсан. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн хавар Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэдтэй уулзах үеэр тэд, газраа өмчилж авмаар байна, 32-р сургуулийн барилгын ажлыг яаралтай шийдвэрлүүл гэх мэт шаардах үг бүхий лоозон барин угтаж байсан удаатай. Гишүүдийн зүгээс 2 жилийн турш байгаль орчны яамтай хамтран ажлын хэсэг гаргаж ажиллан асуудлыг шийдэх гарцыг хайж байснаа дуулгадаг. БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол чуулганы хуралдаан дээр эхний ээлжинд тусгай хамгаалалттай газар олон жил амьдарч байгаа иргэдэд ашиглалтын гэрчилгээ олгоно гэж мэдэгдсэн. Энэ үйл явдлын дараагаар Л.Болд тэргүүтэй гишүүд асуудлыг судлахаар Д.Оюунхорол сайдтай уулзахаар яаман дээр нь очиход ажлын хэсгийн зүгээс болон Дархан цаазат газрын захиргаанаас асуудлыг 14 хоногийн дараа тодорхой болгохоо мэдэгдэж байсан. Товлосон цаг хугацаа, тогтсон ажлын үр дүнг БОНХАЖЯ-наас танилцуулж зөрчилгүй иргэдэд эхний ээлжинд газрын гэрчилгээг нь олгох ажлыг зохион байгуулахаар болсон юм. Сайд гишүүдийн хооронд энэ асуудлаар хэрэлдэж нэг хэлэлцэж нэг үзсэн ч эцэст нь хий хоосон хэрүүл болоод өнгөрсөнгүй. Өнөөдөр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын хамт тус газарт амьдарч байгаа зайсангийн иргэдэд 5 жилийн хугацаатай газар ашиглалтын гэрчилгээг нь гардуулан өглөө. Газрын гэрчилгээгээ гардан авсан уугуул иргэд энэ үеэр зайсанд хэдэн үеэрээ амьдарч ирсэн 11 болон 4-р хорооны 600 орчим иргэд бидний олон жилийн тэмцлийн үр дүн, гишүүдийн хичээл зүтгэл, салбарын сайдын ажлын үр дүн нэгэн зэрэг гарч байгаагийн илрэл боллоо гэдгийг онцолж байлаа. Зайсан орчим зөвхөн бэл бэнчинтэй, баячуудын хороолол болж, уугуул иргэд шахагдах бус, тэд ч бас газраа хамгаалж авч үлдэж газрын гэрчилгээтэй боллоо.

145A0016 145A0021 145A0049 145A9964