Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Иран улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2013оны 12сарын 12

Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Иран улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд ноён Махди Сафариг ажлын айлчлал хийж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. БНХАУ-д суух Элчин сайд нь Монголын хэргийг хамаардаг бөгөөд манайд ажлын айлчлал хийж байна.

S57A9470

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид эрчимтэй хөгжих бололцоо байгааг талууд дурдаад энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсныг сайшаалаа. Уг санамж бичгийг Монголын ШУА болон Ираны Гадаад харилцааны яамны дэргэдэх Судалгаа, боловсролын байгууллага хооронд байгуулсан бөгөөд олон хөтөлбөр, арга хэмжээг хоёр тал хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, 13-14 дүгээр зууны үеийн Монголын түүхэнд хамаарах перс хэл дээрх гар бичмэл, эх сурвалжийг орчин үеийн бичгийн хэл болон англи, монгол хэлнээ буулган цахим номын санг байгуулах хөтөлбөр багтаж байгаа юм. Мөн уран барилгын дурсгалыг үзүүлсэн цомог гаргах, “Азийн соёл, иргэншлийн үнэт зүйл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулах зэрэг тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буй.

Дээрх уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд ноён Махди Сафарид хандан өнгөрсөн сард Женевт болсон 5+1 үйл ажиллагаа амжилттай болсонд баяр хүргэлээ. Женев хотноо болсон дээрх арга хэмжээний үеэр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар зөвшилцөл болж, Иран нь цөмийн үйлдвэрлэлээ багасгах, зөвхөн энхийн зориулалтаар ашиглах, үүний хариуд Иранд тогтоосон зарим хоригийг зургаан сарын хугацаатай цуцлах шийдвэрт хүрсэн юм.