Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ИНДОНЕЗ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ

2013оны 4сарын 28
30757-26214700Гадаад харилцааны сайд Л.Болд 4 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад харилцааны сайд Марти Наталегаватай уулзав.

Талууд хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, бүс нутагт энхийг сахиулахад хамтран ажиллах талаар санал солилцсон бөгөөд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хурлыг зохион байгуулах тухай ярилцав.

Ууулзалтын төгсгөлд Индонез Улсын гадаад харилцааны сайд 2014 онд Индонез Улсад болох НҮБ-ын Иргэншил хоорондын холбооны олон улсын форумд Монголын талаас дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.