Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

З.Энхболдод ноён Н.Рёттген бараалхав

2015оны 3сарын 18

1139

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр /2015.03.18/ ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав.

ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген уулзалтын үеэр, хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд баяртай байдгаа илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг онцлоод, тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг Стратегийн түвшинд хүргэх сонирхолтой байна. Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Бундестагийн зүгээс анхаарч ирсэнд талархлаа илэрхийлье хэмээн уулзалтын хэллээ.

Мөн тэрбээр, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлэг, Бундестагийн гишүүдийн харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганыг  2015 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаас гадна АСЕАМ-ын хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн өнөөдөр УИХ-ын дарга Бундестагийн чуулганы үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан, Бундестагийн чуулганы үйл ажиллагаатай танилцлаа. Чуулганы үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд чуулганы танхимд хүрэлцэн ирснийг танилцуулж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Германы Бундестагийн гишүүдтэй мэндчилэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.