Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

2013оны 11сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар Гадаад харилцааны яамны зүгээс хэд хэдэн асуудлыг хэлэлцүүлсэн байна. Энэ дунд Монгол, Францын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах, Ноот бичиг солилцох, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны талаар болон зарим айлчлалын дүнг танилцуулах асуудлууд багтсан байна.
Эдгээрээс анхаарал татсан асуудал нь энэ сарын 26-27-ны өдрүүдэд Москва хотноо хуралдах Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны талаар байлаа. Уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг эцэслэн тогтсоноос гадна өмнөх хуралдааны шийдвэрийн биелэлтийг хэлэлцжээ. Мөн Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит XVII хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийг Шадар сайд Д.Тэрбишдагва ахлах юм байна.
Мөн Улаанбаатар хот дахь ОХУ-ын өмчлөлийн зарим орон сууцны барилгын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар Оросын талтай ноот бичиг солилцох тухай өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Өнөөдрийн байдлаар орон сууцны найман барилгын өмчлөлийн маргааныг шийдвэрлэх үйл явц үргэлжилж байгаа аж. Улмаар өмчлөх эрхийг Монгол иргэдэд буюу оршин суугчдад нь шилжүүлэх талд асуудал нааштай шийдэгдэж буй юм байна.
Засгийн газрын хуралдаанаар Францын Гадаад харилцааны болон Британийн ГХХН-ын сайд нарын манай улсад хийсэн айлчлалын дүнтэй танилцаж, мөн Ерөнхийлөгч, ГХ-ны сайд нарын гадаадад хийсэн айлчлалын талаар хэлэлцжээ