Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ЗАЙСАНГИЙН ГАЗРЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2013оны 3сарын 13

24629-26214700Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэдийн эрх ашгийг хамгаалах, олон жил амьдарч буй уугуул иргэдийн газар өмчлөх болон эзэмших эрхийг баталгаажуулах зорилгоор Хан-Уул дүүргийн “Иргэний танхим”-д өнөөдөр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Өмч, газрын харилцааны албаны дарга Л.Отгонбаатар болон 11-р хорооны Засаг дарга С.Түвшинжаргал, иргэдийн төлөөлөл, “Хан Зайсан” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд өөрсдийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлж, хорооны уугуул иргэдэд тохиолдоод буй асуудлын талаар нээлттэй ярилцсан бөгөөд дүүргийн удирдлагуудын зүгээс энэхүү газрын маргаантай асуудалд иргэдийнхээ талд зогсч, өнгөрсөн 2 жил орчмын хугацаанд гурвалсан гэрээ байгуулаагүй, цаашид ч байгуулахгүй гэдгээ дурдлаа. Мөн Хан-Уул дүүргийн хэрэгжүүлж буй “Шууд Ардчилал-Иргэдийн оролцоо” хөтөлбөр энэхүү газрын асуудал дээр ч хэрэгжинэ, аль нэг хороонд газар олгоход тухайн хорооны иргэдээс санал асууна гэдгийг мэдэгдлээ.