Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Есөн эрдэнийн Ганжуур судрыг Дэлхийн баримтат өвөөр батламжлав

2013оны 11сарын 08

medee 2 Batlamj gardavЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монголын соёлын үнэт өв болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг тус байгууллагаас “Дэлхийн баримтат өв”-д бүртгэсэн Батламжийг Гадаад харилцааны сайд Л.Болдод энэ сарын 07-ны өдөр албан ёсоор гардуулан өглөө.

 medee 2 Esun Erdeniin GanjuurУг судар нь “Дэлхийн баримтат өв”-д Монгол улсаас бүртгэгдсэн гурав дах бүтээл боллоо. Үүний өмнө Лу гүний “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур” судрууд уг жагсаалтад бүртгэгдээд байсан. Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм. Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр урлажээ.

 Харин ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөлөл жагсаалтад Монгол наадам, Хөөмэй, Бүргэдийн баяр, Уртын дуу, Морин хуур, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол лимбэний арга барил-битүү амьсгаа, Монгол тууль, ардын бүжиг Бий биелгээ, Цуур хөгжим тус тус бүртгэгдээд байна.