Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ЕВРОП, АЗИЙГ ХОЛБОСОН ГҮҮР БОЛОХ ЭРМЭЛЗЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

2012оны 12сарын 08

12563-26214700Ирланд Улсын нийслэл Дублин хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 19 дүгээр хуралдаанд энэ сарын 7-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсыг төлөөлж бүрэн эрхт гишүүний хувиар анх удаа үг хэллээ.
Сайд Л.Болд хэлсэн үгэндээ Монгол Улсыг тус байгууллагад элсүүлэх явцыг эхнээс нь дэмжиж ирсэн тус байгууллагыг даргалагч Ирланд Улс, тус байгууллагын нийт гишүүн орнууд болон Ерөнхий нарийн бичгийн даргад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ЕАБХАБ-ыг 2013 онд даргалах Украин Улсад амжилт хүсэв.

ЕАБХАБ-д нэгдэн орсноор аюулгүй байдлын нэгдсэн орон зайг бий болгох тус байгууллагын зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулахаа дахин нотоллоо.

Монгол Улсын хувьд хоёр хөрш болох БНХАУ болон ОХУ-тай найрсаг харилцаа хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцолж, манай улс нь нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирснийг цохон тэмдэглэв.

Монгол Улсын хувьд Зүүн Азийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал нь нэн чухлыг дурдаж, ЕАБХАБ-ын хүрээнд Монгол Улс нь Европ, Азийг холбосон гүүр болох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсний сацуу Ардчилсан орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалж, энэ хүрээнд  ажил, ололт, цаашдын зорилт, түүний дотор ЕАБХАБ болон АОХН-ийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар мэдээллээ.