Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2013оны 7сарын 09
39274-26214700Гадаад харилцааны сайд Л.Болд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Маркус Эдэрэрийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

Монгол, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж хоёр тал Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсныг тэмдэглээд энэ оны 9 дүгээр сард зохион байгуулагдах Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хурлыг амжилттай зохион байгуулах талаар ярилцлаа.

Элчин сайд М.Эдэрэр Монгол Улсад Европын Холбооны төлөөлөгчийн газрыг нээх саналыг Европын Холбооны удирдлагууд дэмжиж байгааг илэрхийлсэн нь Европын Холбоо Монгол Улстай харилцах харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл боллоо.