Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЗАХИРЛУУДТАЙ УУЛЗЛАА

2013оны 5сарын 07

32036-26214700Гадаад Харилцааны Сайд Л. Болд Жорж Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдал судлалын төвийн (Маршаллын төв) захирал Кэйн Дэйтон, орлогч захирал Херман Вахтер нарыг энэ сарын 6-нд ГХЯ-наа хүлээн авч уулзлаа.

Маршаллын төв нь Европын аюулгүй байдлын асуудлаар сургалт, судалгаа эрхэлдэг газар бөгөөд НАТО-гийн гишүүн, түнш орнуудын мэргэжилтнүүдийг түр хугацааны сургалтаар бэлддэг Европын хамгийн том сургалтын төвүүдийн нэг юм. Тус төвд Дорно Европ, ОХУ, Кавказ, Төв Азийн олон орны цэрэг, дипломат, төрийн албан хаагчид хуран тэдгээр бүс нутагт тулгамдсан аюулгүй байдлын нийтлэг сорилтын тухай чөлөөтэй ярилцаж, бие биеийнхээ байр суурийг тайлбарлан ойлгож, нэгдмэл ойлголцолд хүрдэг билээ.

7a322950de4e0c15originalМаршаллын төвийн захирлууд Монгол Улсад анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм. Тэд ГХЯ-тай хамтран ажиллах, ажилтнуудыг нэг жилийн хугацаатай магистрын сургалт, Аюулгүй байдлын гүнзгий дамжаа, Терроризмын эсрэг дамжаа зэрэг түр хугацааны сургалтад хамруулах, цаашилбал, ГХЯ-ны сонирхолд нийцүүлэн тусгай сургалт ч зохион байгуулах боломжтой тухай тайлбарлалаа.

Л. Болд сайд ГХЯ-ы ажилтнууд тус төвд олноороо сурч байсан боловч 2009 оноос хойш хамрагдаж чадаагүйг дурдаад, яамны боловсон хүчнийг олон улсын, ялангуяа Европын аюулгүй байдлын асуудлаар мэргэшүүлэхэд цаашид ч Маршаллын төвийн үүрэг чухал төдийгүй  Монгол Улс НАТО-ийн Даян дэлхийн түнш болж, ЕАБХАБ-д элсэн, Европын чиглэлд харилцаагаа тэлж байгаа энэ үед ач холбогдол нь улам ч нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ.