Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдлаа

2015оны 4сарын 24

DSC_0932Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны 2 дугаар хуралдаан пүрэв гарагт /2015.04.23/ боллоо.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурал болох юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Их Хурлын даргын 89 дугаар захирамжаар 2015 оны 04 дүгээр сарын 14-нд шинэчлэн байгуулсан. Үндэсний хорооны даргаар УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Р.Гончигдорж ажиллаж байгаа бөгөөд 2 дугаар хуралдаанаараа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлын зохион байгуулалтын бэлтгэл ажлын  явцтай танилцан, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар зөвлөлдсөн юм.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчмууд дээр тулгуурлан байгуулагдсан, 57 гишүүн оронтой. Монгол Улс энэхүү байгууллагад хоёр жилийн өмнө элсэн орсон. Мөн хамтын ажиллагааны түнш байгууллагаар 15 орон ажилладаг хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.