Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ДЭЗЧУ-аас хэвлэлийн мэдээ гаргалаа

2013оны 9сарын 13

2013 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох ДЭЗЧУ-ын “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалттай холбогдуулан ДУЗЧУ-аас хэвлэлийн мэдээ гаргалаа.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Монгол Улсад 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд болно.

•    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Монгол Улсын хөгжлийн ирээдүй” сэдвээр анхны стратегийн яриа хэлцээг 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулна
•    Уулзалтад Монгол Улсын Засгийн газар, дотоод, гадаадын бизнесийн салбарын манлайлагчид оролцоно
•    Монголын эдийн засгийн ирээдүйн хөгжилд хүрэх тогтвортой арга замыг эрэлхийлнэ
•    Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  http://wef.ch/Mongolia13 цахим хуудаснаас авна уу

Швейцарь, Женев хот, 2013 оны 9 дүгээр сарын 10 – Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт,  Монгол Улсын Засгийн газар хамтран Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаар “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлцээ”-г Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулах гэж байна. Уулзалтад Монгол Улсын Засгийн газар, дотоодын болон олон улсын бизнесийн салбарт манлайлж буй хүмүүс оролцож, Монголын эдийн засгийн ирээдүйн хөгжилд хүрэх тогтвортой арга замыг хамтдаа эрж хайх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхий сайд Норовын Алтанхуяг, УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн энэхүү уулзалтад оролцоно.

Эдийн засгийн хөгжлийн хурдаараа дэлхийд тэргүүлж буй орнуудын нэг болох Монгол Улс нь улам бүр өргөжин тэлж буй уул уурхайн салбараасаа ашиг олж байгаа хэдий ч нөөц боломжоо бүрэн ашиглаагүй хэвээр байна. Тус улс энэхүү салбараас олж буй баялгаа дэд бүтэц, бусад салбарыг хөгжүүлэхэд зориулахыг эрмэлзэж байна. Монгол Улс дахь ядуурлын хувь хэмжээ 2010 онд 39.2 хувь байснаа 2012 онд 27.4 хувь болж буурсан нь эерэг үр дүн юм. Улс орны ирээдүйн хөгжлийг Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн манлайлагчид тодорхойлдог хэдий ч зарим нэг тодорхойгүй шалтгаанууд болон гадаад хүчин зүйлс тус улсын хөгжилд нөлөөлсөөр байна. Уг дугуй ширээний уулзалт нь эдгээр хүчин зүйлсийг давуу тал болгож өөрчлөх, зохистой бодлого боловсруулахад бүхэлдээ чиглэх юм.

“Ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хүрэх бүхий л боломж Монголд байна. Харин энэхүү боломжийг хэрхэн иргэн бүртээ үр ашигтай хүргэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Учир нь аливаа улс орны хөгжлийн амжилт  эцсийн дүндээ ард иргэдийн сайн сайхан байдлаар хэмжигддэг билээ. Хөгжлийн бодлогын  тохиромжтой хувилбар, урагшлан дэвжих хамгийн шилдэг арга замын талаар хэлэлцэх арга хэмжээнд оролцож буйгаараа бид бахархаж байна. Миний хувьд, холыг харсан бодлого баримтлахыг чухалчилдаг орны төр, засгийнхантай хамтран ажиллахдаа маш баяртай байна” хэмээн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Удирдах зөвлөлийн удирдах гишүүн Бөрге Бренде хэлсэн билээ.

Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох цогц хувилбаруудыг боловсруулах үүднээс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 2013 оны туршид 150 орчим дотоодын болон олон улсын оролцогч, шинжээч нартай уулзаж ярилцсан болно. Дугуй ширээний уулзалтаар эдгээр хувилбаруудыг Монгол Улсын хөгжил дэвшлийг хангах чухал ач холбогдолтой дараах гурван стратегийн шийдвэрийг авч хэлэлцэхэд ашиглах юм. Үүнд:

1.    Уул уурхайн салбарын хөгжил, энэ салбараас орж буй орлогоос улс оронд өгөх үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх
2.    Эдийн засгийг төрөлжүүлэх арга хэлбэрүүд, түүнийг хэрэгжүүлэх
3.    Эдгээрт хүрэхийн тулд  баримтлах зарчмууд (худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд)

Энэхүү стратегийн шийдвэрүүдийг хэлэлцсэнээр Монгол Улсын хэтийн бодлогын асуудлуудад тус тусын хувь нэмрийг оруулах боломж оролцогчдод нээгдэж байгаа юм. Дотоодын болон олон улсын оролцогчдын хоорондын хэлэлцүүлэг болон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбар” төсөл тус дугуй ширээний уулзалтын үр дүнд тусгагдах юм.

Энэхүү яриа хэлцээ 2014 оны 1 дүгээр сард Швейцарийн Давос-Клостерст болох Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалтын үеэр үргэлжлэх болно.

Эх хувийг http://wef.ch/Mongolia13 үзнэ үү.