Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Гэрээ, хэлэлцээрүүд айлчлалын эцсийн мөч хүртэл үргэлжилнэ

2014оны 8сарын 22
 84863-26214700БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Жинпинийн айлчлалын хүрээнд хоёр орны Засгийн газраас ямар гэрээ, хэлцлүүд хийх талаар Гадаад харилцааны сайд Л.Болдоос тодрууллаа.

-Айлчлалын хүрээнд ямар гэрээ, хэлцлийг үзэглэх талаар мэдээлэл өгнө үү?

-Засгийн хоорондын долоон хэлэлцээр бэлэн болсон. Хамгийн чухал нь олон жил ярьсан транзит тээврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж байна. Мөн хоёр орны томоохон аж ахуйн нэгжүүд эдийн засгийн харилцааны бусад чиглэлээр хамтарч ажиллах 30 хэлэлцээр бэлэн болоод байна. Энэ айлчлалын хүрээнд дээрх хэлэлцээрүүдийг батлахаар ажиллаж байна.

-“Хамгийн чухал нь транзит тээврийн асуудал” гэлээ. Манай улсад эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?

-Бид мөнхийн хоёр л хөрштэй. Хэрэв гуравдагч оронд бүтээгдэхүүн экспортлох гэвэл хоёр хөрш орноор дамжиж таарна. ОХУ, БНХАУ-ын хувьд газар нутаг ихтэй дэлхийн том гүрнүүд.
Энэ бүхнийг тодорхой болгох чиглэл барьж ажиллаж байна.

-Хятадын Төрийн тэргүүний айлчлалын үеэр төмөр замын царигийн талаар ярих болов уу?

-Төмөр замын царигийг айлчлалын үеэр огт ярихгүй. Яагаад  гэвэл энэ манай дотоодын асуудал шүү дээ. Засгийн газар, УИХ-ын төвшинд ярина уу гэхээс өөр улстай зөвшилцөхгүй шүү дээ.

-Хоёр тал хөнгөлөлттэй зээл тусламжийн талаар ярилцах уу?

-Айлчлалын үеэр хийх гэрээ, хэлцлүүд үргэлжлэн явагдаж байна. Эцсийн байдлаар дуусаагүй байгаа гэсэн үг. Ер нь айлчлалын сүүлийн мөч хүртэл үргэлжилсээр л байдаг л даа.

Одоогоор манайх ийм зээл авна гэж тодорхой хэлэх боломжгүй. Уламжлал ёсоор айлчлалын үеэр мэдээлэл хийхэд энэ асуудал тодорхой болно.

Ер нь бүхэлдээ худалдаа эдийн засгийн чиглэлээр томоохон бичиг баримт гаргахаар ажиллаж байна. Жишээ нь, нүүрс хийжүүлэх, Монгол Улсын дэд бүтцийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гэх мэтчилэн олон чиглэлд хамтарч ажиллахаар эцэслэн тохирч байна.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр ямар асуудлыг голчлон ярих бол?

-Харилцаагаа шинэ төвшинд гаргах хамтарсан тунхаглалын асуудлаа ярина. Хамгийн чухал нь хоёр орны иргэд визгүй зорчих тухай нухацтай ярилцана.

-БНХАУ өнгөрсөн жил нээлттэй бодлогын гүнзгийрэлт гэх бодлогын шинэчлэл хийж байгаагаа албан ёсоор зарласан. Энэ бодлого Хятадын хөрш орнууд тэр тусмаа манайд үзүүлэх нөлөө нь ямар байх бол?

-Хятадын бодлогын шинэчлэл манайд маш их ач холбогдолтой. Хүйтэн дайны ул мөр улс үндэстнүүдийн харилцааг хөндийрүүлсэн, хаагдмал болгосон. Одоо Хятадын шинэ бодлого хөрш оронтойгоо нээлттэй, харилцан дэмжиж, нэгнийгээ эдийн засгийн хувьд мөлжихөөсөө илүүтэй шударгаар ил тод, ирээдүйг харсан харилцааг хөгжүүлэх гэж байгаа нь маш их ач холбогдолтой.

-Нүүрс хийжүүлэх төслийг ажил хэрэг болгохоор хоёр тал ярьж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ бол манайд хэрэгжих хамгийн бодитой төсөл. Эхний ээлжинд хоёр гурван тэрбум төгрөгөөр энэ төслийг эхлүүлэх байх. Зарим нь 20, 30 тэрбум төгрөгийн төсөл гэж ярьж байна лээ.

Энэ мөнгө ирээдүйн асуудал байх. Оюутолгой шиг том төсөл биш ч байгаль экологи эдийн засаг талдаа чухал төсөл.

Эх сурвалж: www.info.mn