Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ГЕРМАНД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА

2013оны 5сарын 08

32343-26214700ХБНГУ-д Монгол Улсын иргэд визгүй зорчих эхлэл тавигдлаа. Герман улсад манай улсын дипломат паспорттай иргэдийг визгүйгээр зорчуулахаар Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Цаашлаад албан болоод энгийн гадаад паспорттой иргэдийг визгүй зорчуулах талаар яригдах болно гэж Гадаад харилцааны сайд Л.Болд мэдээллээ. Монгол Улсын иргэдийг ийн визнээс чөлөөлөх эхлэл тавигдаж байгаа нь маш том үйл явдал гэдгийг онцолж байна.