Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Гадаад харилцааны сайд НАТО-гийн чуулга уулзалтад оролцож байна

2013оны 12сарын 04

Афганистан дахь “НАТО-гийн Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа” (ISAF)-нд цэрэг илгээгч  НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт НАТО-гийн Төв байранд 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр эхэллээ.

NATOЧуулга уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Элчин сайд А.Вершбоутай хоёр талын уулзалт хийв. Хоёр талын түншлэлийн хөтөлбөрийн явц, хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлж, хамтын ажиллагааны хэтийн төлөв, үүний дотор ISAF-т оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, 2014 оноос хойшхи манай оролцоо, дэмжлэг туслалцаа, мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын талаар ярилцаж, санал солилцов.

Монгол Улс, НАТО хоорондын түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг 2012 оны 3 дугаар сарын 19-нд батласан ба үүгээр Монгол Улс “түнш орон”-ны статустай болохын сацуу НАТО-гийн хувьд түншлэлийн тусгай хөтөлбөрөөр хамтран ажиллах анхны улс болсон билээ.