Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Гадаад Харилцааны сайд Л.Болд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал И.Боковатай уулзлаа

2013оны 9сарын 25

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай И.БоковаНҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай И.Боковатай 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо уулзлаа.

 Уулзлатаар Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг (АОХН)-ийг 2011-2013 онд амжилттай тэргүүлж, Ардчиллын боловсролын тухай тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд хэлэлцүүлж батлуулсан тухай мэдээллэсэн юм.

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал И.Бокова Монгол, Канадын  хамтран боловсруулсан “Ардчиллын боловсролын сургалтын хөтөлбөрийн ерөнхий хүрээ” баримт бичгийг ирэх 11 дүгээр сард чуулах ЮНЕСКО-ийн  37 дугаар Ерөнхий бага хуралд хэлэлцүүлэн Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассмблейн тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа нотлов. Тэрбээр мөн энэ сэдвээр ойрын үед ЮНЕСКО-ийн тусгай хуралдаан зохион байгуулах тухайгаа мэдэгдээд уг арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон  илтгэл  тавихыг урилаа.