Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар Шивээхүрэн, Гашуун сухайт боомтод тус тус ажиллалаа

2013оны 9сарын 20

S57A0128Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн М.Батчимэг болон холбогдох яамд, агенлагийн мэргэжилтнүүд 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Монгол, Хятад Улсын хилийн Шивээхүрэн, Гашуун сухайт боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Сайд Л.Болд, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар нүүрсний тээвэрлэлт, боомтын дэд бүтцийн хөгжил, хил дамнасан төмөр зам, авто зам зэргийг байгаль орчны асуудлыг хөндөхгүйгээр хэрхэн уялдуулан зохицуулах талаар Өмнөговь аймгийн удирдлагууд болон боомтод үйл ажиллагаа явуулж буй хилийн хяналт шалгалтын байгууллагын удирдлагуудтай уулзаж мэдээлэл, санал солилцсон байна.

Түүнчлэн хятадын талын Сэхээ, Ганц мод боомтуудад очиж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт болон зураг төсөлтэй танилцжээ.
S57A0170
Эдгээр боомтын нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлж төмөр замыг ашиглалтанд оруулах нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд төдийгүй хил орчмын бүсийн бизнес эрхлэгчдийн гадаад худалдаа, хоёр орны иргэдийн хил нэвтрэх нөхцөлд эерэгээр нөлөөлөх юм.