Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.ЛАВРОВТОЙ УУЛЗЛАА

2013оны 9сарын 27

Сайд С.Лавров 1НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлах гэж байгааг хоёр тал тэмдэглэхийн сацуу ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлыг урагшлуулах тал дээр тодорхой алхам хийх шаардлагатай байгааг онцоллоо.

Сайд С.Лавров өмнөх жилүүдэд дээд, өндөр хэмжээнд хийсэн айлчлалуудын үеэр хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэн тохиролцсон арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнг тодорхойлох, учирч буй бэрхшээл, үндэс шалтгааныг нарийвчлан тогтоох шаардлагатай байгааг тэмдэглээд  эдгээр асуудлыг нягтлан хэлэлцэх үүднээс сайд Л.Болдыг ойрын үед Москва хотноо ажлын айлчлал хийхийг урив.Сайд С.Лавров

Мөн энэ оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Москва хотноо болох Монгол-Оросын Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаанаар дээрх тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдэлд хүрэх нь чухал байгааг тэмдэглэсэн юм.

Уулзалтын үеэр хоёр тал дээд, өндөр хэмжээний айлчлал, ажил хэргийн уулзалтуудын давтамжийг цаашид ч хадгалах, чингэхдээ тэдгээрийг тодорхой үр дүнтэй болгох үүднээс бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах шаардлагатай гэдэг дээр санал нэг байлаа.