Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД НҮБ-ЫН САЛБАР ХУРАЛДААНЫГ ДАРГАЛАВ

2013оны 9сарын 28

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы хүрээнд болж буй “Цаазийн ялыг устгахад бүс нутгийн байгууллагуудын үүрэг” сэдэвт  салбар хуралдааныг 9 дүгээр сарын 27-ны өдөр Францын Гадаад хэргийн сайдтай хамтран даргалав. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комисаар Н.Пиллай, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаарх Дээд төлөөлөгч К.Аштон, “Амнести интэрнэшнэль” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Шэтти, Европын Зөвлөлийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал Э.Икас, болон Норвеги, Швед, Люксембург, Португал, Испани, Итали, Мексик,  Швейцарь , Аргентин, Бельги зэрэг 12 улсын Гадаад хэргийн сайд, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар оролцсон уг арга хэмжээнд сайд

Л.Болд цаазын ялыг халах чиглэлээр Монгол улсын  төр, засгаас  авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улсын туршлагаас хуваалцлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж 2010 онд цаазын ялд хориг тавьснаас хойш Монгол улс ийм төрлийн ялыг эрх зүйн хэрэглээнээс халах зорилгоор тууштай ажиллаж, улмаар 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II Протоколд нэгдэн орсон хийгээд өнөөдөр уг протокол Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна. Мөн гэмт хэргийн тухай хуулийн төсөлд цаазын ялынтухайзаалтыг хасахаар тусгагдаад байгааг ЕХ-ны Дээд төлөөлөгч К.Аштон, Франц, Португал, Норвеги, Итали зэрэг улсын  Гадаад хэргийн сайд нар болон  “Амнести интэрнэшнэль “  зэрэг олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэж  Монгол Улсад талархал илэрхийллээ.

 

Сайд Л.Болд “Амнести интернэшнэль” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Шеттитэй ажил хэргийн уулзалт хийж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцож, түүнийг Монгол улсад айлчлахыг урьжээ.