Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДӨД АЖЛАА ТАЙЛАГНАВ

2012оны 11сарын 30

12530-26214700Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Гадаад харилцааны яам гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улсад гадаад улс орноос суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулан гаргаж ажлаа тайлагналаа.

Гадаад харилцааны сайд Л.Болд тус арга хэмжээг нээж  хэлсэн үгэндээ өнгөрсөн 100 хоногт ГХЯ-ны зүгээс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн гол гол арга хэмжээ, үйл ажиллагааны талаар  товч мэдээлэв. ГХЯ нь Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалан үргэлжлүүлэх, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох зэрэг чиглэлийг баримтлан ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Үзэсгэлэнд өнгөрсөн 100 хоногийн хугацаанд ГХЯ-наас зохион байгуулж, хэрэгжүүлсэн Монгол Улс төдийгүй олон улсын харилцааны түүхэнд онцгой ач холбогдолтой үйл явдал, арга хэмжээг гэрчилсэн 50 гаруй гэрэл зургийг дэлгэн харууллаа.