Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД ВЕНА ХОТОД АЖИЛЛАЛАА

2013оны 3сарын 01

23022-26214700НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны 5 дугаар чуулга уулзалтын хүрээнд манай улс Австри болон Испанитай хамтран зохион байгуулсан “Ардчилал, хүний эрхийн боловсролоор дамжуулан ардчиллыг төлөвшүүлэх нь” сэдэвт семинарт Гадаад харилцааны сайд Л.Болд оролцов. Тэрээр ардчиллын боловсролын ач холбогдол, энэ хүрээнд манай улсын явуулж буй бодлого, түүний дотор НҮБ-ын Ерөнхий ассамблейн ардчиллын боловсролын талаар баталсан тогтоол, АОХН-ийн хүрээнд хийж буй ажлуудын талаар үг хэллээ.

Энэхүү семинарт Бангладешийн Гадаад харилцааны сайд Дипю Мони, Испанийн Соёл иргэншлийн асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Эрнандез, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан, Энхтайвны соёл сангийн ерөнхийлөгч Ф.Мэйор болон судалгааны байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож, ардчиллыг хэрхэн бэхжүүлэх, чингэхдээ ардчиллын боловсрол, хүний эрхийг хэрхэн үр дүнтэй нутагшуулах, энэ чиглэлээр улс орнууд харилцан туршлага солилцох асуудлаар нээлттэй санал солилцжээ.

Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд Гүржийн Гадаад харилцааны сайд М.Паняикидзетэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, чуулганы үр дүнгийн талаар ярилцав. Мөн АОХН-ын Сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцож, сайд М.Паняикидзег Улаанбаатарын бага хуралд оролцохыг урив.

Олон улсын энхтайван судлалын хүрээлэнгийн Вена дахь төвд сайд Л.Болд зочилж, Ерөнхий захирал А.Пфанзелтертэй уулзан тус хүрээлэнтэй цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов. Мөн “Монгол Улс ардчиллыг хөгжүүлж байгаа туршлагаас хуваалцах нь” сэдвээр илтгэл тавин Монгол Улсын гадаад бодлого, ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар оролцогсдын сонирхсон асуултад хариулт өгөв. Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер, ЕАБХАБ-ын дэргэд суугаа ХБНГУ, Франц, Дани, Канад, Люксембург, Норвеги, Украин, Япон зэрэг улс орны орны элчин сайд нар болон Австрийн ГХЯ-ны төлөөлөгчдөд яриа хийж,  санал солилцсон байна.

Мөн өдөр “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг Монгол Улс соёрхон баталсантай холбогдуулан сайд Л.Болд Авлигын эсрэг олон улсын академийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга М.Кроитнертэй уулзав. Уулзалтаар тус академитай хамтран ажиллах асуудлыг хөндөн ярилцсаны сацуу манай талын хэрэгцээнд тулгуурлан авилгатай тэмцэх асуудлаархамтарсан сургалт зохион байгуулах, академиас зохион байгуулж буй магистр болон богино хугацааны сургалтад мэргэжилтэн хамруулах асуудлыг ярилцжээ. АОХН-ын Сайд нарын 7 дугаар бага хуралд М.Кроитнер оролцох юм.