Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД БОЛГАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД КРИСТИАН ВИГЕНИНТЭЙ УУЛЗЛАА

2013оны 9сарын 24

¦_¦-¦¬¦¦¦-TC ¦u¦¬TuTi¦- ¦o¦-¦+¦-¦-¦+ TaTiTC¦¦¦¬¦¦¦- Tu¦-¦¦¦+ ¦UTC¦¬TuTe¦¬¦-¦- ¦_¦¬¦¦¦¦¦-¦¬¦-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Болгар Улсын Гадаад хэргийн сайд Кристиан Вигенинтэй энэ 9 дүгээр сарын 23-нд НҮБ-ын төв байранд уулзлаа.

Өдгөө жаран жилийн нүүр үзэж байгаа Монгол, Болгарын  уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа олон салбар, чиглэлээр амжилттай хөгжиж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлал, ЗГХК-ын ээлжит хуралдаанууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлснийг сайд нар цохон тэмдэглэсний дээр худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг санал нэгтэй дурдав. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын холбоо зэрэг олон улсын болон бүсийн байгууллагын хүрээнд ч идэвхтэй хамтран ажиллахаар хоёр тал тохиролцлоо.

Сайд Л.Болд Болгар Улс Улаанбаатарт ЭСЯ-аа дахин нээж байгаад талархал дэвшүүлэв.