Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ МЮНХЕНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

2013оны 2сарын 02
20790-26214700Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 49 дүгээр бага хурал 2013 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр ажлаа эхэллээ. Дэлхий дахины өнөө болон ирээдүйд тулгарах аюулгүй байдлын сорилтыг авч хэлэлцдэг дэлхийн тэргүүлэх энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тусгай урилгаар оролцож байна. Энэ удаагийн бага хурлаар эрчим хүчний аюулгүй байдал, Ираны цөмийн асуудал, Сири, Мали зэрэг улс оронд болж буй хямрал, олон улсын тавцанд хүчирхэгжиж буй орнуудын дэлхийн засаглал дахь үүрэг роль, кибер аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй геополитикийн асуудлуудыг хэлэлцэж байна.

Уг бага хуралд НҮБ, НАТО, Европын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Арабын орнуудын холбоо зэрэг олон улсын байгууллагын удирдлага болон дэлхийн  90 орчим улс орны Гадаад харилцаа,  Батлан хамгаалахын сайд нар, түүнчлэн зарим улс орны төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Финландын Гадаад хэргийн сайд Эрркки Туомиёяа, Афганистаны Гадаад хэргийн сайд Задмай Рассоул, Израйлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд Эхүд Барак, мөн Израйлийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Дани Аялон,  Канадын Батлан хамгаалахын сайд Петер Маккей, Германы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Кристиан Шмидт нартай албан ёсоор уулзаж, хоёр болон олон талтын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийв.

Түүнчлэн тэрээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Заниер, Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт, Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Эйдэ, Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски нартай уулзаж, Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сард болох “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Гадаад харилцааны сайд нарын бага хурал”-д оролцох болсонд талархал илэрхийлэв.

Дэлхий дахинд тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаарх өнөөгийн болон хэтийн шийдлийг гаргахыг зорьдог, германы Баваар муж улсын нийслэл Мюнхен хотын нэрээр алдаршсан тус бага хурлын ажиллагаа үргэлжилж байна.