Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АОХН-ИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2013оны 3сарын 25
25714-26214700Гадаад харилцааны сайд Л.Болд 3 дугаар сарын 25-ны өдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Лайснар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, ирэх 4 дүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо болох  АОХН-ийн Сайд нарын бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцов.

Сайд Л.Болд Улаанбаатарын Сайд нарын бага хуралд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч бэлтгэж байгааг мэдээлж, хурал болоход нэг сар гаруйхан хугацаа  үлдэж байгаа энэ үед Ерөнхий нарийн бичгийн дарга  ийнхүү ирж ажиллаж байгаа нь цагаа олсон явдал боллоо гэдгийг онцлон тэмдэглэв.

Хатагтай М.Лайснар Улаанбаатарын бага хурлын асуудлаар монголын талын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, мэдээлэл сонссоноо ярьж, Бага хурлын хөтөлбөрт туссан арга хэмжээнүүдэд сэтгэл ханамжтайгаа байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахад таатай байна гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга АОХН-ийн бага хурлын Ерөнхий зохицуулагч Д.Ганболд, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал, Элчин сайд Х.Бэхбат, Элчин сайд Ж.Энхсайхан нарын албаны хүмүүстэй уулзав. Төлөөлөгчид маргааш АОХН-ийн  Сайд нарын бага хурлын үеэр зохиогдох чуулга уулзалтуудын төлөөлөгчидтэй уулзах юм.