Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Гадаад харилцааны сайд Алтанбулагт ажиллалаа

2013оны 9сарын 03

Гадаад Харилцааны сайд Л.Болд өчигдөр /IX.2/ Монгол-Оросын улсын хилийн Алтанбулаг боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Сайд Л.Болд Алтанбулаг-Хиагт боомтыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулахаар хоёр талын зарчмын тохиролцоог хэрэгжүүлэх бэлтгэл хангах асуудлаар Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон Алтанбулаг боомтод үйл ажиллагаа явуулж буй хилийн хяналт шалгалтын байгууллагын удирдлагуудтай уулзаж мэдээлэл, санал солилцсон байна. Тэрбээр мөн Оросын талын Хиагт боомтод мөн очиж, тус боомтын өргөтгөлийн хүрээнд шинээр баригдах  гарц, боомтуудыг холбох авто замын зураг төсөлтэй танилцжээ.

Алтанбулаг-Хиагтын боомтыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулах нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд төдийгүй хил орчмын бүсийн бизнес эрхлэгчдийн гадаад худалдаа, хоёр орны иргэдийн хил нэвтрэх нөхцөлд эергээр нөлөөлөх юм.

IMG_0023