Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2013оны 4сарын 30

31187-26214700Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гонзало Гутиэрресийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа соёл урлаг, уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Гонзало Гутиэррес нар “Дипломат болон албан паспорттай иргэд 30 хоног хүртэл харилцан визгүй зорчих хэлэлцээр”-т  гарын үсэг зурав.