Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

БҮГД НАЙРАМДАХ СЛОВАК УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХАРИЛЦАА, ЕВРОПЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙДТАЙ УУЛЗАВ

2013оны 4сарын 28

30668-26214700АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцаа, Европын асуудал эрхэлсэн сайд Мирослав Лайчик Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзах үеэр Монгол Улс, Европын холбооны хооронд Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдах гэж буйд баяр хүргээд энэ хүрээнд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн уулзалтын үеэр талууд шинжлэх ухаан, боловсрол, байгаль хамгаалах салбарт хамтран ажиллах, Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангах асуудлаар санал солилцов.