Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Богдхан уулын амны зарим газрыг иргэдэд эзэмшүүлэх төсөл өргөн барив

2015оны 4сарын 28
tusgai hamgaalalttaiУИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.09.06/ өргөн барилаа.
Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсан, Богино, Арцатын аманд газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрын зориулалтыг өөрчлөн ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар бодитой үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас байгалийн унаган төрх алдагдах, хөрсний бохирдол, элэгдэл эвдрэлд орж, дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт тавигдах шаардлага, стандарт, хэм хэмжээ бүрэн алдагдаж тухайн нутаг дэвсгэрт барилгажсан хороолол бүхий суурьшлын бүс үүсээд байгаа билээ. Одоогоор нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан, Богины аманд 612 өрх, 1800 гаруй иргэн гэр хороололд, 1914 өрх, 8300 гаруй иргэн орон сууцанд, 4 дүгээр хорооны Арцатын аманд 88 өрх, 210 иргэн гэр хороололд амьдардаг байна. Эдгээр иргэдээс амьдарч байгаа газраа өмчилж авах болон тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж өгөх тухай хүсэлтийг удаа дараа ирүүлжээ. Тус хороодын нутаг дэвсгэрт суурьшин амьдарч байгаа иргэд 1943 оноос хойш өнөөг хүртэл үе дамжин амьдарсаар ирсэн аж.

Иймээс эдгээр нэр бүхий гишүүд дээр дурдсан эрх зүйн болон орон нутгийн байгууллага, иргэдийн санал хүсэлтийг харгалзан иргэдийн хууль ёсны эрх ашгийг хангах үүднээс Дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалтын бүс дэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан, Богины ам, 4 дүгээр хорооны Арцатын амны эдэлбэр газрын зарим хэсгийг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж энэхүү тогтоолын төслийг санаачилжээ. Энэ асуудлаар дүүрэг, хороодын ИНХ болон ИТХ, Засаг дарга нараас ирүүлсэн албан ёсны санал, хүсэлт, холбогдох хуульд заасан бусад материалыг төсөлд хавсаргасан байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар Дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт он удаан жил, үе дамжин амьдарч суурьшсан нийт 700 өрхийн 2000 гаруй иргэд Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар өмчлөх, эзэмших эрхээр хангагдаж, улмаар үл хөдлөх хөрөнгө болох газар, байшин, орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ая тухтай ажилтай, орлоготой амьдрах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаагаа хэллээ.

Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Л.Болд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төсөл өргөн барив. Газрын тухай хууль болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ыг үндэслэн Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамдад олгосон газрыг “гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газарт олгосон газар”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авахаар эл тогтоолын төслийг боловсруулсан байна.