Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

БНФУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХҮНСНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ НАРТАЙ УУЛЗАВ

2013оны 11сарын 08

GaroФранц Улсын нийслэл Парис хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганы хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуйн хүнсний асуудал эрхэлсэн Төлөөний сайд Г.Гаро хүлээн авч хүндэтгэн зоог барив.

 Хөдөө аж ахуйн хүнсний асуудал эрхэлсэн Төлөөний сайд Г.Гаро Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Франц Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцож улмаар Монгол Улсад айлчлах завшаан тохиолдсоноо дурсаад монгол-францын харилцааг, ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэххүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлж талууд хамтын ажиллагааны талаар тодорхой санал солилцлоо.Ortiz

 Гадаад харилцааны сайд Л.Болд мөн өдөр Франц Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх П.Жон-Ортизтай уулзав. Уулзалтанд мөн Ерөнхийлөгчийн Стратеги болон Ази, Номхон далайн орнуудтай харилцах асуудал эрхэлсэн зөвлөх К.Лэшэрви, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.Дэлануэ болон албаны бусад хүмүүс байлцав.

 Уулзалтаар Францын Гадаад хэргийн сайд Л.Фабиусын саяхан Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, шинжлэх ухаан, хүнс хөдөө аж ахуй болон хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухам алхам болсныг дурдав. Түүнчлэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Ф.Олландын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 1 дүгээр сард Франц Улсад хийх айлчлалын бэлтгэл ажилтай холбогдуулан санал солилцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Европын нөлөө бүхий гүрэн – Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг цаашид “иж бүрэн түншлэлийн”-ийн түвшинд хүргэх хүсэл эрмэлзлэлийн нотолгоо болно гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.

 Гадаад харилцааны сайд Л.Болд, зөвлөх П.Жон-Ортиз нар бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов