Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Беларусийн Ерөнхий сайдын айлчлал өндөрлөв

2013оны 9сарын 05
S57A6493Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович  энэ сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй монголын талын албан ёсны төлөөлөгчид хүндэт зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авч хүндэтгэл үзүүлэв.

Хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээнд Гадаад харилцааны сайд Л.Болд байлцав. Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Беларусийн Ерөнхий сайд М.Мясникович Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд нарт бараалхах үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд оролцов.

Уулзалтуудын үеэр манай хоёр орон худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх таатай хөрс суурь, ихээхэн нөөц боломжтойг талууд онцлон тэмдэглэв.

Мөн айлчлалын үеэр хоёр орны харилцааны эрх зүйн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нарын гарын үсэг зурсан “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийн дагуу энгийн паспорттай иргэд харилцан зорчиход албан ёсны урилга авах шаардлагагүй болж, бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович МҮХАҮТ-д Беларусийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээж, хоёр орны бизнес форумд оролцсоноор айлчлал өндөрлөв.
S57A09