Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

“БАЯНМОНГОЛ” КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

2015оны 4сарын 28

pcpf31obn3s33n70kq7ida30oАрдчилсан намын бүлгийн өнөөдрийн /2013.2.04/ хуралдаанаар УИХ-ын  гишүүн Л.Болдын өнгөрсөн парламентийн үед санаачлан, өргөн барьсан “Баянмонгол” компани байгуулах хуулийн төслийн танилцуулгыг сонссон байна. Энэхүү төсөл нь “Стратегийн ач холбогдол бүхий ордод тулгуурласан үндэсний уул уурхайн компани байгуулах” төсөл юм байна. Энэ талаар Д.Эрдэнэбат “Энэ асуудлыг хэрхэн авч үзэх, шинэлэг маягаар авч үзэх ямар арга байгааг ярилцлаа. Мөн УИХ-ын 39, 57-р тогтоолтой уялдуулан зөв голдрилд нь оруулж, иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, үндэсний компанийг үнэ цэнэтэй болгох, хуульчлах зайлшгүй шаардлага бий болоод байгаа энэ үед энэ төслийг авч үзэх нь зүйтэй гэж үзсэн.  Гишүүдийн олонхи дэмжиж Хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төслийг хавсралтаас үзнэ үү.

Төсөл-Баянмонгол