Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

БАЛКАНЫ ХОЙГТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ ТҮҮХИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2013оны 11сарын 11

IMG_1783Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Серби Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын эхний өдөр сайд Л.Болд тус улсын Ерөнхий сайд И.Дачичт бараалхаж Гадаад харилцааны сайд И.Мркичтэй албан ёсны хэлэлцээр хийв.
Энэ айлчлал нь манай улсаас Бүгд Найрамдах Серби улсад хийж буй өндөр түвшний анхны айлчлал бөгөөд сүүлийн 20 гаруй жил зогсонги байдалд ороод байсан хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтой болохыг уулзалтуудын үеэр талууд онцолж байв. IMG_1793

Албан ёсны хэлэлцээрийн дараа Гадаад хэргийн сайд нар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурж хэвлэлийн бага хурал хийлээ.
Бүгд Найрамдах Серби Улс нь хуучнаар Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсын залгамжлагч бөгөөд газар зүйн хувьд Балканы хойг дахь 10 гаруй улсын төвд, Европын холбоотой хиллэн оршдгоороо чухал ач холбогдолтой юм.

Серби улс нь Европын холбоонд элсэхийн төлөө идэвхитэй ажиллаж байгаа, 2015 онд Европын Аюулгүй байдал Хамтын Ажиллагааны байгууллагыг даргалахаар сонгогдсон. Түүнчлэн тус улсын паспорттой иргэд Шенгений орнуудад визгүй зорчдог.

IMG_1735Сербид хийсэн Гадаад харилцааны сайдын айлчлал нь зөвхөн тус улстай төдийгүй энэхүү бүс нутаг цаашлаад зүүн Европтой харилцах харилцаанд шинэ алхам болж байгаа юм.
Айлчлалын үеэр сайд Л.Болд мөн Сербийн Худалдаа аж үйлдвэрийн танхимд  бизнес эрхлэгчидтэй уулзаж, Сербийн хоёр дахь том хот, аж үйлдвэрийн төв болох Нови Садад зочилж, уг хотыг Монголын хотуудыг холбон орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар хотын удирдлагатай ярилцлаа.

Гадаад харилцааны сайдын албан ёсны айлчлалын үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, ЭСЯ-ны ажилтнууд байлцлаа.