Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан лекц

2015оны 3сарын 03

УИХ-ын гишүүн А.Бакейн хам145A0157т Хөдөө Аж Ахуйн их сургууль дээр багш, оюутнуудын урилгаар очиж “Ардчилсан хувьсгалын 25 жил”-ийн ойд зориулан лекц уншиж харилцан ярилцлаа.

1989 оны өвөл Сүхбаатарын талбай дээр болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсон гэж үздэг. Тэдний дийлэхни нь оюутан залуус байсан гэхээр Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь яах аргагүй оюутнууд байсан гэж хэлж болно. Эх орны баруун хязгаарт Ховдийн багшийн дээд сургуулийн оюутнууд анхны цуглаануудын нэгийг хийснээс эхлээд жагсаал цуглаан хийх, олон нийтийг уриалан дуудахад оюутнууд хэнээс ч илүү том хүч болж байсан юм.

Аливаа шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь залуучууд, тэр дундаа оюутнууд байдаг нь дэлхийн жишиг. Энэ л жишгээр олон оронд өрнөсөн тэмцлийн магнайд оюутнууд явж, зарим нь амь насаараа хохирсон байдаг. Монголын оюутнууд ч ялгаагүй өөрчлөлт шинэчлэлийн төлөөх хөдөлгөөний гол баатрууд юм гэдгийг лекцийн үеэр онцлон хэллээ. Мөн “Монголын ардчиллын шинэ түрлэг” сэдэвт лекцдээ ардчилсан хувьсгалын гол ололт, бий болгосон үнэт зүйлсийг онцлохын зэрэгцээ тулгарч байгаа асуудал бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар ярьлаа.

Монголын ардчилал өнөөдөр зарим талаар үнэт зүйлс, ололт нь гажуудаж бодит аюулд өртөөд байгаа төдийгүй цаашид засч залруулах их зүйл байгааг, ардчиллын хоёр дахь давалгаа болох эдийн засгийн хувьсгалыг нэн даруй хийх хэрэгтэйг өнөөдрийн лекцэндээ онцлон дурдлаа.

1990 оны гуравдугаар сарын эхээр Ардчилсан хүчнүүд дахин сүрт жагсаал хийсэн. Сүрт жагсаалтай залгуулаад МоАХ-ын зүтгэлтэнүүд Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардан өлсгөлөн зарласан. Энэ бол Монголд ардчилал ялах уу, ялагдах уу гэдгийг шийдэх эгзэгтэй мөч байсан юм.

Талбайд цугласан хүмүүс залхаж бас айсандаа эхнээсээ тарцгааж, төрийн ордны цонхоор жагсаалыг ажиглаж байсан эрх баригчдын царайд баярын мишээл тодорч эхлэх үед Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнуудын жагсаал Энхтайвны гүүр даван орж ирснээр нөхцөл байдлыг эргүүлж байсныг тухайн үед тус сургуульд сурч жагсаалд оролцож явсан оюутнууд дурсан ярьж байлаа. Үүний дараа бусад сургуулийн оюутнуудын жагсаал ч мөн Сүхбаатарын талбайг бүчиж, яг цөхөрдгийн даваан дээр байсан тэмцэгчдэд, олон түмэнд эрч хүч, итгэл найдвар өгч байсан юм.

ХААИС-ийн зүгээс Ардчилсан хувьсгалын анхны шанг таталцаж явсан гэдгээ өнөө цагийн оюутан залуустаа таниулан мэдүүлэх үүднээс Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан энэхүү лекцийг зохион байгуулах болсноо сургуулийн удирдлагууд онцолж байлаа.